Freitag, 15. Oktober 2021

Гэнэт

бичмээр санагдаад. Хэдэн блог руу орлоо, уншиж болж байна, коммент оруулж болж байна. Их гоё санагдлаа.

Аль дээр үеэс бичсэн хирнээ, аль дээр үеэс бичих дуртай байсан хирнээ, бичих дуртайгаа мэддэг хирнээ нэг талаар залхуураад, нөгөө талаар өдөр тутмынхаа амьдралд түүртээд л бичихгүй байх юм даа. Харамсалтай. Заримдаа энэ тэрүүгээр явж байхад, ямар нэг сэдвээр ярилцаж байхад энэ тухай заавал бичих юм шүү гэх сэтгэгдэл орж ирдэг юм. Тэгээд л явдалдаа буцаж мартаад орой орж ирээд хувцастайгаа цуг тайлаад буйдан дээр очоод хэвтчихдэг.

Гэснээс ойрд яг зунаас намарт шилжээд би маш их ядарч байна аа. Өглөө босч усанд орж, үс нүүрээ бэлдэх гэсэн ажилд асар их түүртэж байна. Өнөөдөр үнэхээр үнэнд гүйцэгдсэн тул гэрээсээ ажиллая аа гээд орноосоо ч гүйцэт боссонгүй. 

Дандаа гоё хөнгөн шингэн, эрч хүчтэй байдаг хүмүүс үнэхээр гоё санагдах юм аа. Би бол сэтгэл нь сайхан гэдэг шиг, гайгүйхэн амарсан бол нэгдэх, хоёрдохд дэгж дэрвээд хөөрхөн байж байгаад, бага багаар цэнэг нь дуусаад шальчийгаад ирдэг. Олон цагаар ачаалалтай л ажиллах юм даа.

Сонин гэвэл Монголоос илгээмж авч бөөн баяр боллоо. Горзоок минь л авчирч тус боллоо. Ааруулнаасаа жоохон идээд, ихэнхийг нь хөлдөөлөө, номнуудаа уншаад дуусгачихлаа. Нэг цамцаа задалж өмслөө, дулаахан сайхан байна. Хэдэн хүүхдийн комбинзон, даашинз захисан байснаа найзуудынхаа хүүхдүүдэд тарааж бэлэглэлээ. Ямартай ч эндхийн Говь-с хямд л туслаа.

Гэснээс ойр хавийн хамаг найзууд энэ жил охин төрүүлж байна. Би дөнгөж хорь гарч байхдаа найзуудтайгаа мөнгө нийлүүлж бэлэг аваад төрсөн найз охидуудаа эргэж очдог байлаа. Одоо тэгсэн надад яг тэр үе давтагдаж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байдаг. Би тэр үедээ үлдчихсэн ч юм шиг. 

Их сургууль төгсөөд 10 жил болсон гээд ангийнхан дурсгалын зүйл явуулжээ. Миний нэрийг бичсэн аяганд цайгаа ууж байна. Ширээн дээрээ жаазтай зургаа тавьсан. Ажлынхан маань ямар гоё юм бэ л гээд байсан. 

2 Kommentare:

  1. Сайн уу?
    Хүүе энэ хүн орж ирж коммент бичдэг байжээ гэж бодоод юу хийж байна гэж шалгаж явна ккк. 2019 оны тухай чинь дөнгөж 2021 онд сая уншлаа. Тэрэн шигээ гоё бич л дээ, ккк

    AntwortenLöschen
  2. Сайнуу, бичээд байгаарай, бичдэг хэд маань улам л цөөрөөд байгаа шүү. Аргагүй л ажил гэр гэсээр явтал, би өглөө босоол усанд ороол гардаг, нүүр мүүрээ гоё сайхан болгохоо ч больсон, аймаар муухай залхуу. Над шиг битгий болоорой, нэг өглөө л тэгээд гарёуул тэр чигээрээ имй болчдийм байлээ шүү.

    AntwortenLöschen