Donnerstag, 11. Juni 2020

2019

Хамгийн сүүлд 2018 оны тайлан тавиад ахиж бичээгүй байна. За тэгэхээр 2019 ямархуу өнгөрснийг товчхон дурдая.

2020 он талдаа орчихсон явахад нөхөж санах гэж төвөг ч юмуу. Хэхэ. Санаж байгаа хэдэн юмаа ямар ч байсан бичье дээ.


Ажлаа солив

XY technologies GmbH гэдэг технологийн старт ап компанид хоёр жил ажиллаад, консалтинг компанид ажилд орсон байна. Сэтгэл хангалуун байгаа. Яг миний хамаардаг багийнхан ихэнх нь залуучууд, миний үеийн, зарим нь надаас нэг хоёр ах, зарим нь надаас нэг хоёр дүү гэх мэт. Тиймээс уур амьсгал их гоё.

Second Master эхлэв

Энэ тухай үнэхээр маш маш, маш их бодож байж шийдлээ. Сурах дуртай муртай юм бол алга. Гэхдээ хэрэгцээ бол байлаа. Ph.D хамгаалах хэрэгтэй юмуу гэж нэг бодсон ч, эхний мастерийн диплом удирдсан профессор маань их хүссэн ч, тэгж чөмгөө дундартал ШУ-ны төлөө зүтгэх (хаха) хүсэл байсангүй. Гэхдээ мэдээж ул суурьтай сайн бодсон. Цаг хугацаа, залуу нас, чөмгөө шавхаад дараа нь яах вэ гэж ирээд л жаал бодсон. Жишээ нь ажил тийм амар олдохгүй. Надад нээх судлаачийн ажил хийх сонирхол байхгүй. Ажил олгогчид заавал хэн нэгэн Frau Doktor хэрэггүй, мөн доктор гэдэг цолонд л зориулж мөнгө нэмж төлөхөөс харам гэх мэт. Тэгээд фрау доктор гуай болтлоо зарцуулах цаг хугацаа, энерги, гол нь нөгөө чөмөг минь хайран санагдаад аа. За ингээд хоёрдах мастер программ эхэллээ. Энэ нутаг, энэ хүмүүс, энэ сургууль надад мөн ээлтэй шүү гээд л инээж явж орчихлоо. Хичээлийн жил эхлэх эхний орой сургуулиас зохион байгуулж энд тэнд танилцаж идэж уудаг юм. Зарим нь сургууль дээр үнэгүй. Жишээ нь манай факултетийн магистр докторын сургалтын албанаас сургуулийн хажуугийн нэг уушийн газар захиалга өгөөд, сургалтын албаны хүмүүс болон оюутнууд сайхан холилдоод өөр өөрсдийн мөнгөөр идэж уунаа. Энэ дотор биднийг хариуцдаг нэг эмэгтэй байдаг юм. Бурхан л над руу илгээсэн байж таармаар хөөрхөн хүн бий. Би таны нэрийг бүтэн дуудаж сурахгүй байсаар эхний программыг чинь дуусгасан. Одоо би ёстой энэ программаа дуусахаас чинь өмнө хэлж чаддаг болноо л гэсэн. 13 үсэгнээс бүрдсэн аавын маань нэрийг хэлж сурах тухай яриа шүү дээ. За тэгээд анхны программд үеийнхээ үхэр хонин жилтэнтэй хамт суралцаж, олон сайхан найз нөхөдтэй болж байлаа. Мэр сэр жоохон хүүхдүүд байдаг л байсан. Гэтэл энэ удаад би яалт ч үгүй хамгийн хөгшин нь байнаа. Ангид маань 98 оны хүүхэд хүртэл байна гээд л бодчих. Зун 7-р сард нь бакалавраа дуусгаад л 10-р сард нь шууд үргэлжлүүлж байгаа хүүхдүүд гэсэн үг.

Монголдоо хоёр сар

амарсан. Зуны 7, 8-р сар бүтэн, ээждээ, аавдаа, эмээ өвөөдөө, ах эгч нартаа, дүү нартаа, найзууддаа эрхэлж тонгочиж амраад ирсэн. Жил болгон явдаг хирнээ ихэнхдээ 3 долоо л хонодог, зарим нэг жил хүчээр 4 долоо хонодог болохоор энэ удаа удаан амраад ёстой гоё байсаан. Амьдралдаа анх удаа Тэрэлж явж үзлээ. Анх удаа Хамрийн хийд явж үзлээ. Анх удаа Аглаг бүтээлийн хийд явж үзлээ. Анх удаа Өмнөговь явж үзлээ. Анх удаа Хустайн нуруу явж тахь үзлээ. Фэйсбүүктэйсэн бол баахан зураг оруулах байсан байхдаа. Гэхдээ Хөвсгөл явж үзээгүй хэвээр хаха. Говь надад ёстой сонин гоё мэдрэмж төрүүлсээн. Ахиад заавал явна гэж бодож байна. Орой нар жаргах үеэр тэнгэрийн хаяа улбар туяа татуулаад, наана нь ганц өндөр заг. Тэр агшинд бол цаг хугацаа, бүх зүйлс байр байрандаа зогсчих л шиг санагдсан.

УБ-т байхдаа Туушин зочид буудлын 25 давхарын уушийн газар их олон оройг өнгөрүүлсэн. Хүн цөөн, тохитой аятайхан газар байналээ. Би одоо нээх хүн бужигнасан газар орохоос дургүйцээд байсан шдээ. Гадуур хоол идэх дуртай байгаагүй ээ. Өмнө нь орох дуртай байсан газрууд хүртэл нэг л онцгүй болсон санагдсан. Юу идсэн бэ гэвэл хонь идсэн. Хоёр сар болоход хоёр хонь хоолонд, хоёр ямаа хорхогонд хүртчихээд ирсэн. Би ер нь маханд сайн. Олон янзын ногоо жимсэнд дургүй. Чанасан мах, хорхог, бууз, хуушуур, цуйвандаа л хаапи байдаг хүн байгаа юм.

Өглөө ээж нээх гоё сэрээнэ. Миний хөө, одоо бос, ээжтэйгээ хоёулаа цайгаа ууя гээд л. Өмнө нь ээжтэйгээ хоёулаа кофегоо ууя гэж сэрээдэг байлаа. Би харин амралтын үеэ тааруулан, кофеноос бүр мөсөн гарахаар шийдсэн нь үр дүнгээ өгсөн бөгөөд, кофеноос гарах 113-р оролдлого маань амжилттай болж, өөрт тохиромжгүй буруу зуршлаас салж чадсан маань өнгөрсөн оны чухал үйл явдлын нэг яалт ч үгүй мөн байсан. Би бүтэн долоо хоног тэсэж чадлаа гэж бодогдоод л, дараа нь бүтэн 10 хоног кофе уугаагүй шдээ гэж онгироод л, нэг мэдэхэд би нэг сар уугаагүй, хоёр сар амсаагүй гээд явж өгдөг юм билээ. Үр дүндээ урамшаад.

Би бол энгийн нэгэн кофечин биш, эвгүй нэгэн байсан билээ. Учир нь маш ихээр, дан хараар, ихэд өтгөнөөр нь хүртдэг байсан юм. Өглөө босоод өнөөхөө хайгаад давхичихдаг янзын амьтан байлаа шдээ. Нэг найзтайгаа хагас бүтэнсайн тааруулж зугаалгаар яваад, найз маань өглөөний цай нээх тоодоггүй, би кофегоо уухгүй бол амьд явах арга алга гээд, ар араас нь 4 аяга хар кофе ууж байж, царай орж, үг яриа эвлэж явсан үе саяхан. Найз бол бараг айсан надаас тэр үед хаха. Гэхдээ ямар нэгэн зүйлийн хараат байх дэмий гэж ухамсарлаж байсан учир, амжилтгүй олон оролдлогын дараа амжилттай давсан. Ээж минь өглөөд өнөө миний идээд мөлжсөн хониний чөмөгний яснаас буцалгаж байгаад сайхан сүүтэй цай чанаж өгч байсан. Одоо бол өглөөд зөгийн балтай ус юм уу хярам ууж байна. Заримдаа сүүтэй цайгаа чанаж ууна. Одоо их халуунаар нь уух гээд байдаг дутагдалаа засахаар тэмцэж байна. Час халуун юм ууж байж л нэг сонин ууж идсэн болох юм.

Party like Gatsby

Анх удаа партинд нь явж үзсэн шдээ. Бүр зориулж даашинз, гоёл худалдаж аваад. Аа янзын юм болдог юм билээ. Бүтэн программ entertainment show утгаар нь зохион байгуулдаг юм байна. Хөгжимчин, дуучин, бүжигчин, тайчигч, циркчин, акробатчин гээд бараг бүтэн концерт тоглоод, хажуугаар нь энд тэнд покер тоглох ширээ, зураг авахуулахад зориулж 20-иод оныхоор зассан хана нтртэй байсан. Тэгээд мэдээж оргилуун дарс хаха. Шөнө хоёр өнгөрөөж тэндээс гараад өлсөөд МкДоналд идсэн шдээ бүр. Тах нь 40 евро байсан байхаа, урьдчилаад онлайн захиалж авахад. Хүн бол их ирдэг юм билээ. Тэгээд уух юм энээ тэрээ гэж зугаацаад нийт тэр орой 100 хавьцаа үрсэн байх. https://partylikegatsby.eu энэ линк нь байна. Нэг удаа орж үзэхэд дажгүй санагдсан. Сайхан л хөгжилтэй орой өнгөрдөг юм билээ. Тэгээд би бас ер нь жаахан oldschool type-ийн хүн болохоор хаха.

Гоё Монголчууд

бас энд тэнд байх юмаа. Тийм гоё хүмүүстэй танилцсандаа үнэхээр баяртай байсан юм байна. Бүр энд ийм хүмүүс байдаг юм байна, би ёстой ойрын хэдэн жил таарч байгаагүй сайхан хүмүүстэйгээ таницлаа гээд ээж рүү хүртэл ярьж дуулгаад байгаа юм. Дээр нь аягүй мундаг. Гол нь тийм хүмүүс ерөөсөө өөрсдийгөө магтаж, фэйсбүүкээр рекламдахгүй, дав даруухан амьдрах юм. Танилцаад, уулзаад суухад маш гоё дулаан энергитэй, бүр нэг чин сэтгэлээсээ, нууцгүй худалгүй, энгийн, тогтуун тэгээд их хүчтэй гоё хүмүүстэй танилцсан минь 2019 оны тухай бодоход шууд л санаанд орж ирж байна.

За одоо 2020 оны эхний хагас жилийнхээ тухай жаахан бодоодхоё.


1 Kommentar:

  1. хүүшээ сайн уу, ингээд бичиж барьж бай л даа. үр бүтээлтэй жилийг өнгөрөөсөн байнаа

    AntwortenLöschen