Sonntag, 9. Januar 2022

Хуучин ба шинэ он

Хэрвээ хэн нэгэн орж ирж уншвал, шинэ оны мэнд. 

Миний хувьд өнгөрсөн жил дажгүй сайхан жил болж өнгөрлөө. Он эхлэхэд 3 ажил толгойдоо бодсон, яг сайхан хэрэгжүүлээд ард нь гарсан. 11 сарын 23-нд хамгийн сүүлийн үр дүнгээ цаасан дээр буусныг хүлээн авч маш их баярлав. Хүмүүс бидний амьдрал адил л юм хойно, надад ч бас бэрхшээлтэй хэцүү зүйл тохиолдож, чадал боломжоороо ард нь даван гарлаа. Өвдлөө, эдгэлээ. Унах үе байсан ч, өндийх өдөр ч олон байлаа. 

Би шинэ он, шинэ би нтр гэж янз бүрийн юм төлөвлөдөггүй л дээ. Мөртөө урдах ажлаа хийгээд, эрүүл саруул л байх хүсэлтэй. 

Сүүлийн хоёр жил анзаарагдаж байгаа нэг зүйл бол найз нөхөдтэйгөө уулзаж ярилцах, хамт цагаа өнгөрөөх маш хязгаарлагдмал болжээ. Шалтгаан нь мэдээж корона. Энд бид маш болгоомжтой амьдарч, өөрийгөө ч бусдыгаа ч хамгаалахыг хичээсэн хэвээр. Тэгэхээр энэ жил зорьж найзуудтайгаа уулзах, цаг гаргаж хамт гоё юм хийхийг хүсэж байна. 

Дулаан орохоор нэг харьж ирмээр болж байна. 2 жил гаран боллоо. Монгол явалгүй ингэж удаж байгаагүй юм байна. 

Тэгээд хоолоо сайн идээд, унтаж амраад, гэрээ ойрхон цэвэрлээд байвал ч сайн байна даа, Тунгаа минь :)

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen