Dienstag, 25. Dezember 2018

Тайлан 2018

Учиргүй их юм бичмээр санагдаж эхэлснээ за за, зүгээр товчхон зурган тэмдэглэл нь дээр юм уу гэж бодлоо.


1-р сар
Онц зүйл тохиолдоогүй санагдана. Сэтгэл санаа тогтворгүй, маш гунигтай, гундуу байсныг санаж байна. Урам зоригтой гоё байж ер чадахгүй байсан. Цастай өдрийн зураг даржээ. Сургууль дээр нэг очсон өдөр нь юм шиг байна.

2-р сар
Бас л цастай хүйтэн байжээ.

3-р сар
Хаврын урь орж дулаарч эхэллээ. Хувцас нимгэрэв. Өвдөж эмч явлаа. Сэтгэл санаа тиймхэн.

Бараг нэг жилийн дараа night club явж жаал whiskey ууж, бүжлээ. Гарахдаа үүдэнд нь зураг дарлаа.


Aмерик явлаа. Өвөө эмээтэйгээ уулзлаа. Арван жилийн хамгийн дотно найзтайгаа уулзлаа. Chicago хүйтэн дээр нь салхитай гэж жигтэйхэн. Би нэг богинохон куртиктэй. Гарахаар л хөлдөж үхэх гээд тухгүй. Баруун эргээр машинтай жаал зугаалаад буцаад windy city ирлээ. Mонгол цай хоол, бууз ногоотой шөл, бүр хайлмаг хүртэл ханатлаа идэж авав. 

Signature room 95th floor

12.000 $ Нүцгэн эмэгтэй

Энд ганц сайхан дулаахан өдөр таарсан

Ингээд дааран даарсаар, цүнхэндээ Victoria's secret-ийн хэдэн лээвчиг турсик, хэдэн ширхэг хэвийн боов чихиж хийгээд гэртээ буцаад ирлээ.

4-р сар
Хачин сайхан хавар угтлаа. Америк явахын өмнө аймаар стресстэй, бухимдалтай байсан хэдий ч ажилдаа ирлээ. Эзгүйд маань шинээр оффисийн тавилга юм хум захиалж, надад шинэ сандал, хогийн сав оногдсон байлаа. Би их баярлалаа. Ажилдаа шамдлаа. Нэг хэсэг бүр дунд нь огт амралтын өдөр завсарлагагүйгээр ажиллалаа. Их сургуулийн найз охины хамт girls trip хийж Австри явлаа.

Innsbruck, Austria 

5-р сар
д маш олон удаа эмч явсан. Ядраад л байсан чинь Д витамины дутагдал бас immunsystem их сул муу болсон байв. Баахан дусал хийлгэж, витамин ууж эхлэв. Ажил ихтэй байсан.

Итали найзынд хоолонд уригдаад очтол гадаах хашаа нь ийм гоё угтлаа

Баярын амралтын өдрүүд, хагас бүтэнсайныг тааруулан найз маань Берлинээс зочлов. Жаал идэж ууж, чалчиж инээж жаргав. Гриллдэж идсэн мах болон уусан дарсны хэмжээг тогтоох боломжгүй. Найзыгаа найзад нь тушаагаад их сургуулийн найзуудтайгаа зугаалав. Цаг агаар янзын сайхан байв. 



6-р сар
Ажлаа хийгээд л ядраад л байсан. Нэг ажлаасаа гарахаар шийдсэнээ халган халган дуулгав. Дарга гуниглав. Сарын эхээр 4 хоног амрав. Жоохон зугаалав.

Hogwarts шиг байна уу?

Яахын аргагүй сайхан зун болсон

Сарын сүүлээр Bregenz Austria явлаа. Austria, Germany, Switzerland 3 улсын хил Bodensee нуурын эрэгт хэд хоног амрав. Зугаалав. Идэж уув.

7-р сар

Ачаалал ихтэй ажиллав. Ид халуун болов. 15-нд сүүлийн удаа ажиллаад нэг ажлаа бүр мөсөн орхилоо. Сарын сүүлээр германы хамгийн хойд хил рүү явлаа. Найз хоёр монгол эгчийнхээр зочлов. Дани явав. Атлантийн далай, Балтийн тэнгисийн эрэг хоёроор ээлжлэн усанд булхаж, наранд шарж амрав.


8-р сар
Жинхэнэ халуун үе. Ажлын ихийг хийв. Давхар ажил хийхгүй байх ямар гоё юм бэ гэж бодоод л гүйгээд байв. Ажил дээр байж суухын аргагүй халуун байв. Ийм жижиг сэнстэй болоод харин их аятайхан байсан.


Нэг амралтын өдрөөр найзтайгаа outlet city явж shopping хийгээд буцах замдаа өдрийн алжаалаа тайлав.


Бас нэг амралтын өдрөөр ууланд алхаж 1500 м өндөрт гарав. 


9-р сар

Улаанбаатартаа ирлээ. Бороотой бүрхэг өдөр угтлаа.



Хамгийн гоё хорхог энэ байсан

10-р сар

Берлинд найз дээрээ ирж бас нэг долоо хоног идэж инээж унтаж авлаа. 10 сарын 3-нд хоёр Герман нэгдсэний амралтын өдрөөр бид хоёр Peter Pane гэдэг бургерны газрын хоёр эрэгтэй хүнд зориулсан меню-г авч идэв.


Гэртээ ирлээ


Баярлалаа


11-р сар
Чухал шийдвэр гаргав. Олон өөрчлөлт хийв.

Ажлынхандаа баярлалаа


12-р сар

Тэр чигээрээ баяраар амьсгалсан сар. 

Nürnberg-ээс бэлэг илгээсэн найздаа баярлалаа

Weihnachtsplätzchen Баярын жигнэмэг гэртээ хийлээ


Ирэх он гоё байна байх аа!


























3 Kommentare:

  1. даанч алга болчихсон чинь амраад л өвдөөд л амраад л зугаалаад л яваад байж, ирэх онд эрүүл байгаарай

    AntwortenLöschen
  2. САйн байна. Анх удаа уншиж байгаа блог байна.

    AntwortenLöschen
  3. сайн уу? хонгор минь. саруул ухаан блог нь байна аа. блог руугаа орж чадахгүй явсаар, шинээр нээчихсэн. орж гарч байгаарай.
    https://saruul-uhaan2.blogspot.com/

    бас блогоо бич гэж тушаая хэхэ.

    AntwortenLöschen