Montag, 24. Dezember 2018

2018 он баяртай

болов оо ингээд.
Юу юугүй баярын амралт, амттан шимттэн, халуун дарс болоод л явчих нь тэр ээ. 12 сар бол маш аюултай сар юм. Хэтэрхий хурдан өнгөрдөг, хэтэрхий их иддэг, хэтэрхий их мөнгө үрдэг гэх мэт. Мэдээж гацуур модоо чимнэ. Бэлэг сэлт зэхнэ. Баярлана. Өнөө орой энд Heiligabend буюу зул сарын баярын урд битүүний орой. Гэр бүлээрээ баярын зоог барьж, гацуур модны доороос бэлгээ авч задалцгаана.




2 Kommentare:

  1. Шинэ оны мэнд. Сайхан баярлаарай :)

    AntwortenLöschen
  2. Zul sariin mend!
    Yamar huurhun yolka ve. Amid gatsuur yum uu?

    AntwortenLöschen