Dienstag, 17. März 2015

Tungaamnh Горзоок хоёр танилцсан нь

11.02.2015
22:35:24

Учрах уулзах ерөөлтэй хүмүүс л уулздаг гэдэг. Одоогоос яг жил орчмын өмнө Горзоокоо олсон шүү дээ.

Хамгийн инээдтэй нь би эхлээд таниагүй, Горзоок нь надаас асуугаад, чи Тунгаамнх мөн үү? гээд би хэнийг нь таниагүй хүндээ шууд мөөн гээд хэлчихэж бас чадахгүй бишээ гэж худлаа яриад. Анх ерөөсөө тийм өндөр харагдаагүй ээ, дараа нь цуг явж байгаад сүүдрээ харсан яалт ч үгүй маангар өндөр, яах аргагүй Горзоок байсан. Яг л блог шигээ, бичлэгүүд шигээ бас тэгээд горзойсон өндөр.
Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг дов байхад
Фэйсбүүк байдаггүй байхад
Свийткичен групп сураггүй байхад
Блогтоо зурагтай нь заадаг байсан
Прага тортоороо намайг дайлсан
Надад заасан Напалеон торт нь
Блогоос гарч ФБ-т очоод Тэндээ бас од болсон
Болоогүй, шагнал хүртэл авсан гэсэн. Хохо.
Бичлэгийнх нь гол дүрүүдтэй нүүр тулан танилцсан. Гэрт нь хоносон. Хонохдоо дүүрэн байсан дарсны тавиурыг нь цэмбийтэл хоосолж хоносон. Хөөрсөн Горзоок хөргөгчнөөсөө Соёмбо гаргаж ирж шахаад, манай монгол архи гоё гэж хундага тулгасаар үүр цайлгах шахсан. Блогийн тухай, банжигийн тухай зөндөө ярьсан. Хамтдаа дэлгүүр хэссэн, маруужин долоож, кофе уусан. Саунд сууж бие биенээ нүцгэн харсан. Банштай цай лаг чанадаг юм билээ, байцааны салатыг орос эмээ шиг л базаж байгаад амталчихдаг юм билээ, Котлет шарахдаа мундаг юм билээ Горзоок чинь.
1. ˙·٠•Шүүдэрхэн/Simonchik/•٠· | 2015-02-12 00:30:14
Хэхэ блогчидтойгоо таарах гоё бдаг шү
2. RedWine | 2015-02-13 23:34:57
Oo yun goyiiin taviur maviur hooslood gehgui u haha
3. Arailoroitoj | 2015-02-14 04:46:02
Huuuh bas iim yum bolnoo kkkk.....
4. Gorzook | 2015-02-21 06:21:57
Хэхэ Тэгсэн, тэгсэн. Сайхан танилцсан шүү. Тунгаа нэртэй охин, нүдний шилтэй, урт үстэй энэ хорвоо дээр хэр их билээ дээ. Хэхэ. Шууд л танисан шүү. Яг л төсөөлж байсан шиг хөгжилтэй, дуутай, шуутай охин байна лээ. Би нь бас балмагдаад хачин байсааан. Ккк. Ядаж байхад блог бичдэгээ эргэн тойрныхноосоо аминдаа нуучихсаныг хэлэх үү. Ккк. Гэснээс дарсны тавиур дүүрсэн. Ингээд бичсэн чинь би нь бас блогоо нээдэг ч юмуу
5. tungaamnh | 2015-02-23 22:45:24
Шүүдэрхэн Симончик- тиймээ гоё, энгийн нэгэн тааралдалт биш, бүр хүндэлдэг байсан, хэзээ нэгэн цагт заавал уулзахыг хүсдэг байсан хүнтэйгээ уулзах уу, бүр гоё шүү дээ.

Рэдвайн- тэгсээн, тэр хэсэг их амтлаг байсан, вайн ч тэр, яриа ч тэр.

Арайлоройтож- хэхэ болноо.

Горзоок- Би олон л байдаг байх гэж боддог байсан шдээ, дүүргэсэн бол сайн байна, одоо гамтай уугаарай хаха. Нээгээд бичвэл нэлээн хэсэг хүмүүс баярлан уншина даа.

Kommentare:

  1. Dieser Kommentar wurde vom Autor entfernt.

    AntwortenLöschen
  2. Торт гэснээс, тэр жороор нь торт хийж зараад охиныхоо эмчилгээний зардлыг олсон бүсгүй баынх лээ. Буянтай Горзоок юм аа

    AntwortenLöschen