Dienstag, 1. November 2016

Moнголд

Сайн байцгаана уу? Хөөрхөн блогчиддоо энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Би сайн, хичээлдээ яваад л, намар болоод нар буцаад л байж байна доо. Хичээлдээ сайн шамдах, хариуцлагатай байх шаардлагатай үе ирсэн. Гэвч яг тэгж сайн төвлөрч өгөхгүй л байж байх шивдээ. Жив жижигхэн нүүдэл хийж, том байранд сайхан тухтай байх болсон. Үе үе хөгжилтэй зүйлс тохиолдож марталгүй блогтоо бичнэ гэж өөртөө амлах ч яг бичих гээд суухаар дандаа мартсан байдаг юуных вэ.

Гэснээс би чинь Монгол нутагтаа очиж туйлын сайхан амраад ирсэн шүү дээ. Тэгээд нэг юмыг яс махандаа шингэтэл л ойлголоо. Тэр юу вэ гэвэл эрүүл мэнд ямар чухал болохыг. Би ер нь жоохон тэнэгдүү гэхүү, өөрийн залуу халуун нас, эрч хүчтэй дайчин байдлаа мөнхийн юм шиг санаж иржээ. Тархинд минь нэг тийм сонин команд суусан байсан нь би эрүүл залуу хүн тул бага цаг унтаж болно, их ажиллаж болно, ядарсан ч энэ бол ядрал биш, нойрмоглосон ч энэ бол нойр хүрснийх биш гэж бодож явснаас харагдана. Гэтэл энэ нь хүн эрүүл байхын суурь нь байсан байжээ. Дээр нь би бас залуу эмэгтэй учир хөөрхөн сайхан байхыг бодож, үүний тулд туранхай л байх ёстой гэж мунхаглаж явсаан. Ер нь л жин үргэлж ямар нэг байдлаар миний проблем байж ирсэн. Жоохон л таргалчихвал шууд тараг, алим идэж гүйдэг, тэгсэн хирнээ биеийн жин аппетитаа хянаж, тогтмол барьж чаддаггүй байсан. Зөв хооллолт гэтэл ямар чухал зүйл байгаа вэ.

Эргээд хэдэн сарын өмнөхийг хуучилвал. Биеийн жин 51, нойр муу, орондоо ороод унтаж чадахгүй маш их уддаг, хоногт ойролцоогоор 4-5 цаг л унтдаг, хооллолт хэвийн биш, нэг бол маш ихээр хэтрүүлж иддэг, нэг бол олон цагаар хоосон явдаг, шарсан түлсэн, амтлагчтай, фаст фүүд гэх мэт, ерөнхийдөө хоолонд дургүй болсон байсан, тэгээд маш бүр маш их хар кофе, эспрэссо уудаг, толгой их өвддөг, өвчин намдаах эм байнга уудаг, мөн..7 хоногт 2-3 удаа улаан вино /primitivo/, эсвэл пиво уудаг байлаа. Мөн надад хагас бүтэнсайн гэсэн ойлголт байгаагүй. Хагас бүтэнсайн 2 өдөр бол миний хувьд илүү олон цаг ажиллаж, амралтын өдрийн нэмэгдэлтэйгээр их мөнгө олох боломж л гэж харагддаг байв. Тэгээд дундуур нь шалгалтнаасаа болж стрессдэнэ, янз янзын л юм болно. Ийм маягаар 1 жил, 8 сар амьдраад аав ээждээ очлоо.

Муухай царайтай байна, хүнтэй уулзаж гадуур явах гэж битгий яар. Ээж ингэж хэлсэн. Тэгээд Оргил сувилалын солонгос эмчид очиж үзүүлсэн. Судас ганц бариад л миний бүх проблемийг тоочоод эхэлсэн. Ингэдэг үү, ингэдэг үү..тэгээд надад өдрийн 8000 төгрөгийн тан уулгаж, 8000 төгрөгийн зүү эмчилгээ хийхээр болсон. Өгсөн зөвлөгөө нь, сайн унтах, хоолоо сайн идэх, тайван байх /олон юм бодохгүй байх/. Танг уугаад 2 3 хоногоос илт хоолонд дуртай болоод ирдэг юм билээ. Эмчилгээндээ очоод орон дээр нь гарч хэвтээд л нам, тэр эмнэлгийнхэн хаа очиж сайхан зантай, хүн ихтэй, ор хэрэгтэй биш л бол намайг сэрээдэггүй унтуулаад л байдаг байсан. Тэгээд 20 хоногийн дараа бол үнэхээр өөр болсоон.

Эмчийн хэлсэн онош бол, гүн ядаргаа, депрэсс.

Аав ээж маань 450 орчим евро надад өгч онгоцны билетийг 4 сараар сунгуулж би бүтэн семестэрийн чөлөө авсан.

Монголд 5 сар гаран болоод буцахад 65 кг жинтэй, толгой сард нэг удаа өвдөх маягтай болсон байсан. Мөн баяр хөөртэй, уужуу, яаруу сандруу биш болсон. Энд байхдаа тайван сууж хооллож ч амждаггүй байсан, байнгын явдал дундаа ч юмуу, тэгээд амжихгүй байхвий, хоцрохвий, болохгүй бүтэхгүй байхвий гэдэг түгшүүртэй байсан. Одоо тэр бүгд алга болсоон.

Эргээд ирсэн герман хүмүүс, чи маш гоё эрүүл, фит харагдаж байна, ердөө л жоохон жин нэмж, гэхдээ энэ нь илүү гоё харагдаж байна гэж хэлж байсан. Харин монгол хүмүүс, мааайн готт /бурхан мин/ энэ хэн бээ, танигдахгүй болж, ямар аймаар таргалцийн гэцгээж байв.

Би өөрөө, өөртөө маш сэтгэл хангалуун байгаа, ХS хувцаснуудаа зовох юмгүй өөрөөсөө холдуулж, одоо дэлгүүрт М харахдаа зовохоо байсан. Өмнө нь зовоод байдаг байсымаа. Зөвхөн өглөө л нэг аяга кофе ууж байгаа, өдөрт нэг удаа заавал халуун хоол тайван сууж идэж байгаа. Оройд 23 цагаас хэтрэлгүй унтаж, өглөө 7 цагт тогтмол босож байгаа. Сэрүүлэг бараг л хэрэг болохгүй байгаа дөө. 7 хоногт нэг удаа цаг гучин минутын спорт хийж байгаа. Толгой өвдөхгүй байгаа. Яг одоохондоо ямар ч ажил хийхгүй аав ээжийнхээ тусламжаар амьдарч байна. Тэгж байгаад бага цагийн аятайхан ажил мэргэжлийнхээ дагуу хийнэ. Энэ нь одоо сургуулиа төгсөхөд ч хэрэгтэй юм.

За нэг иймэрхүү. Ер нь би л өөрийгөө тарган байна гээд байдаг байснаас биш би ерөөсөө ч тарган байгаагүйн байналээ. 51 кг байхад бол шөнө унтахад ташааны яс нухаад л байдаг байсын. хэхэ.

Хамгийн гол нь эрүүл чийрэг, сэтгэл хангалуун амьдрах юм байна аа.

3 Kommentare:

  1. ингэж нэг бичлэг оруулах гэж, алга болчихсон байсан ядаргаанд ороод явсан байна шүү дээ. За одоо ийм сайхан эрүүл байгаагаа хадгалаад явдаг юм шүү дээ.

    AntwortenLöschen
  2. Гол нь өөрөө тэрийгээ мэдэхгүй л явж байсан байналээ. Хүний эцэг эх болсон хойно санаа нь их зовсон юм шиг байлээ. Явуулахгүй ээ, яаж ийм царайтай хүнийг юу бодож явуулах вэ л гэсэн хэхэ. Одоо чи ажил хийхгүй шүү, мөрөөрөө хичээлээ хий л гээд байгаа.

    AntwortenLöschen
    Antworten
    1. тэгнэ шдээ, их л аймар царайтай хүн очиж дээ кк, өмнөх бичлэгийг уншсан чинь нээрээ хар үүрээр босдог хүн байх шив. Би ч нойр хоолондоо сайн байгаа хэрнээ л хэдэн долоо хоног зовхи татлаа, харьж амрах юмсан гэж мөрөөдөөд л даанч боломж бололцоо алга гээд эндээ хэвтэж байнөө

      Löschen