Dienstag, 17. März 2015

Tungaamnh эргэн ирлээ

11.02.2015
22:04:29

За сайн байцгаана уу? Сайн сууцгааж байна уу? Буцаад л ирлээ дээ. Жил гарангийн өмнө нэг ирсэн юм аа. Тэгсэн Анжигай ах Банжиг бүүр хаагдана, найдваргүй гэсэн пост хийгээд, би урам хугараад зөөз гээд больчихсон юм. Тэгсэн өнөө Банжиг нь хаагддаггүйн гэнээ. Ингээд л эргээд ирлээ.

Уг нь хүн хөгжихийн тулд хувьсдаг, өөрчлөгддөг гэнэ л дээ. Өнгөрсөн өнгөрсөндөө үлдэж, хүн ирээдүйнхээ төлөө өнөөдөр өөрчлөгдөх нь жам юмаа гэж уншсан юм. Чи их өөр болжээ гээд бид нэгнээ их буруушаадаг. Гэтэл зайлуул өнөөх маань хөгжих гээд л явж байгаа юм байна л даа. Хүн өөрчлөгдөхийн хирээр өчигдөр чухал байсан зүйл өнөөдөр ач холбогдолгүй болоход түүнийг хялбархан орхиж, өнөөдөр чухал байгаа зүйл рүү анхаардаг гэнэ. Энэ өөрчлөлтийг хурдан бөгөөд амархан хийж байгаа хүн цаашаа улам хөгжөөд л явах нь. 
Гэтэл надад орхих нь битгий хэл мартаж чаддаггүй, өдөр бүр дотроос хатгадаг нэгэн зүйл байгаа нь бичих хүсэл юм. Юу гэдэг нь чухал биш. Үзэл бодлоо, санаа оноогоо, мэдрэмжээ өөрийнхөө үгээр буулгах. Магадгүй зөвхөн өөртөө л зориулж. Гэтэл гоёмсог тэмдэглэлийн дэвтэр байгаад өдрийн тэмдэглэл хөтөлдөггүй л юм байна. Бас хуваалцах, бусдын санааг сонсох, бусдын бичсэнийг унших, эргэцүүлэх дуртай байх нь.

1. RedWine | 2015-02-12 01:04:01
Сайн уу эргэн ирж байгаа хун нэгээр нэмэгдлэээ ккк. Би бас дэвтэр дэлгээл тэдэн сарын тэдэн гээл ганц юм биччээл орхичихно цаасан дээр бичсэнээс энд ингээл хун амьтантай пан пан гэсэн нь гоеооо кк
2. norovg | 2015-02-12 15:43:45
би блогын байнгын уншигч өөрийн чинь блогын фэн нь эргэн ирсэнд баяртай байна. өөрийн чинь хийсэн хоолнуудыг санасан шүү кккк
3. tungaamnh | 2015-02-12 22:09:35
Redwine- heleed yughev
Norovg- za ene chine yamar saihan uram ugsun comment ve? Tand bayrlalaa. Odoo tegvel hooloo hiigeed l zurgiig n oruulaad baiy
4. Arailoroitoj | 2015-02-14 04:43:36
Bicheed baigaarai hu. Unshaad baiya
5. tungaamnh | 2015-02-23 22:46:12
Arailoroitoj- bayarlalaa
6. ss_gogo | 2015-02-24 12:43:43
хүний нутагт хань бараа болоод анд нөхөдтэйгээ уулзсан юм шиг болдийшд энэ муу банжиг маань кккккк
  дүү охин мэн сээноо
7. tungaamnh | 2015-03-01 23:44:06
ССгого- эрхэм хүндэт ах минь сайн уу? Би сайн байна аа.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen