Samstag, 19. November 2016

Skorpion

Нээлттэй
Хөгжилтэй
Галзуу
Эрх дураараа

Зорьсондоо хүрч амьдардаг
Мундаг бүсгүй
Сэтгэлд ойр байдаг
Дайчин шар хүүхэн
Хөөрхөнөө
Хөөрхөн Тунгаа
Инээдэг найз
Ухаалаг
Хичээнгүй
Хөдөлмөрч
Хөөрхөн
Хамгаас сайхан
Нандин үерхлийн минь эзэн
Süße/хөөрхөнөө
Meine Liebe/миний хайртаа

Төрсөн өдөр тохиохуйд олон олон хүмүүсээс энхрий ялдам үгстэй мэндчилгээг фэйсбүүк, вооотс апаар дамжуулан авлаа. Мэндчилгээнээс шүүж, ерөнхийдөө таалагдсан дарааллаар нь жагсаан байрлуулсныг та дөнгөж сая уншиж дууслаа. Өөрийгөө ийм хүн гэж мэдээгүй явжээ. Ашгүй төрсөн өдөр болж, хүмүүс сануулж бичсэнээр би өөрийгөө хөөрхөн гэж мэдлээ гэхгүй юу. Худлаа бишээ та ахиад хар, монгол хэл дээр гурван удаа, гадаад хэл дээр нэг нийт 4 удаа буюу хамгийн их дахцсан үг нь байгаа биз дээ. Хүмүүс худлаа хэлэхгүй ээ тэ.

За тэгээд би тийм ухаалаг, хөдөлмөрч гэдэг үгэнд жоохон дургүй ээ. Би аймшигтай залхуу хойрго, бас үнэхээр тэнэг гэдгээ мэддэг, гэмшиж амьдардаг учраас энэ үгнүүд сэтгэл хөдөлгөхөөсөө илүү ахиад л гэмших сэдэл төрүүлсэн. Нурсан балгас шиг сэтгэлийн минь шархийг хөндсөн айхтар үгнүүд хаха. Бас хариуцлага хүлээх асар дургүй хүн учраас хамгаас сайхан, нандийн үерхлийн эзэн гэдэг алдрыг хүртэж яваадаа их балмагдаад ийм доор зай гаргалаа.

Ертөнцийн ердийн нэгэн өдөр ирж, намайг нэг насаар хөгширсөнийг сануулсан л үзэгдэл байлаа. /Пээ ийм сэтгэл хөдлөлгүй болциймуу??!/ Ашгүй гэхдээ дулаахан нартай өдөр болсон нь талархууштай. Хамгийн сайхан үгс гэхдээ приват мэссэжээр ирдэг юм байналээ. Ив ил фэйсбүүк дээр зүгээр хбд гэх мэт үгнүүд нь бичигддэг юм байналээ. Гэхдээ дээд талын жагсаалт бол ил мэндчилгээнээс шүүсэн шүү. Хүн приват бичсэн юмыг би бас приват байлгана биздээ.

Өглөө сэрэхдээ юу болоод ийм их мсж вээ гээд гайхах маягтай, төрсөн өдрөө марчихсан байсан шдээ би. 08:30-аас нэг лекцэнд суугаад, сургууль дээр зохион байгуулагдсан нэг арга хэмжээнээс аяга кофе үнэгүй олж уусан нь жоохон баярлах наастр оруулсан шүү.
Замаараа эмч дээгүүрээ дайрч ирэх 4дэхийн өглөө үзүүлэх цаг авсан. Эмч өнөөдөр таны төрсөн өдөр байна шд гээд компьютер руугаа хараад баярлаад байсанд бас наастр жоохон өссөн. Гэхдээ эмчийг тэгж хэлэх хүртэл бол би яг үнэндээ 2-дах удаагаа төрсөн өдрөө мартсан байсан. Гэртээ ирж цагаан цайвар өнгийн ноосон цамцнуудыг угаалгын машинд хийгээд, хонины махтай сармистай гараар бэлдсэн гурилтай шөл хийж идсэн. Энэ хооронд оройн хичээл багш нь өвчтэй учраас кансэлдлаа гэсэн мэдээ авсан. Ингээд ээж аавдаа надаар хүн хийх гэж энэ олон жил зовж зүдэрсэнд баярлалаа гэж арай биччилгүй тэссэн. Муухай урамгүй өгүүлбэр байгаа биздээ.

Тэгээд 20:00 хүртэл орох хичээл байхгүй болчихоор нөгөө яахжийн яахжийн гээд байсан хүмүүсийн урмыг бодож гарч идэж ууж яваад шөнө ирсээн. Бас бэлэг мэлэг авсаан.

Би зүгээр үнэндээ үнэхээр их ганцаардлаа. Маш их ганцаардлыг мэдэрсэн өдөр байлаа. Ямар ч сайхан үг, ямар ч гоё мэндчилгээ хань болж чадсангүй. Хамт хоол идсэн, хундага тулгасан хүмүүсийн хэн нь ч хань болсонгүй. Хамт инээлдсэн, ярилцсан хүмүүсийн хэн нь ч сэтгэл дүүргэсэнгүй.

Яг нөгөө япон кино шиг "Бүтэлгүй намайг хайрлаач" гэж хашгирмаар, хайр үгүйлсэн хачин өдөр.

Би одоо нэг нас хөгширсөн боловч эрх зүйн үүднээс авч үзвэл өнгөрөөд явчихаж байгаа насандаа л гүйцэт хүрж байгаа гэсэн үг л дээ. 7 настай хүүхэд эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж үзвэл, тэр нь амьдралынх нь 7 жил бүрэн өнгөрч, 8дах жил эхэлснээр хүчин төгөлдөр болдог тухай юм хаха. Гандан буурахгүй ээ гээл дижиталын дууг сонсож байхдаа бичиж дууслаа.

Kommentare:

  1. кккк хүмүүс худлаа хэлэхгүй ээ, би ямар ч юманд ямарч наасчиргүй болоод өчнөөн удаж байнөө зүгээр зүгээр

    AntwortenLöschen
  2. Хөөрхөн байх нь зүгээр юмуу? Наастргүй байх нь зүгээр юмуу?

    AntwortenLöschen
  3. Төрсөн өдрийн мэнд хургье ! Нас бол зүгээр тоо :-p

    AntwortenLöschen
  4. hamt ajillagch maani yug toohoo bolison setgelee zovoohgwi gesnees hoish neeree tiim yum ba gej boddog bolson. Uuriigee shataagaad baih hereggui yum ba oo geed ... Banjig naizdaa a happy belated birthday

    AntwortenLöschen