Freitag, 4. November 2016

Fridayy

- би гэртээ харимаар байнаа, чи үнэхээр үлдмээр байна уу
- би ч гэсэн гэртээ харьж халуун цай уугаад орондоо ормоор байна

- чи харав уу? Профессор А сая 2дах энэржи дринкээ дуусгачихлаа
- тээр, тэр ч бас ядраад үхэх гэж байна


Зиак энэ бол өнөөдрийн лекцний дараах Лора бид 2ын яриа. Яагаад тав дахын орой бүтэн 3 цагийн лекц орох ёстой гэж гээд гомдолломоор л санагдаад. Тэгсэн нэгдүгээрт энэ бол заавал суух ёстой хичээл, хоёрдугаарт энэ хичээлийн багш зүгээр нэг багш биш, бас сургуулийн нэг захиргааны алба давхар хашдаг хүн учраас цаг нь ингэж таарчээ гэж. Хөөрхий хичээлээ эхлэхдээ 2 лаазтай орж ирээд, дуусахдаа хоослоод л гарсан даа. Унтаж чаддаг л байгаа даа эдр, аягүй санаа зовчлоо.

Өнөөдөр уул нь манай сургуулийн жилд 2хон удаа зохион байгуулдаг оюутны партины энэ семестрийнх болж байгаа юм. Хүн болгон энэ партиг гоё гэдэг, өөр зөндөө янзаараа парти болж байдаг ч энийг гүйцэх нь үгүй л гэдэг юм. Өчигдөр бид нар уг нь хичээлээ тараад тийшээ орж жоохон юм ууя, нөгөөдөр хагассайн юм чинь гэж тохирсон байсан ч үнэхээр тэнхэл хүрсэнгүй ээ. Хүмүүс хичээлээ таслаад зөвхөн тэрэнд бэлдээд явж байхад би гэж хэнхэг царайлаад хичээлээ дуустал суугаад, тарангуутаа номын дэлгүүр хаахаас өмнө амжиж орж нэг хуулийн эмхтгэл аваад, дэлгүүр орж оо цаас, вок аваад гэртээ ирээд одоо энийг бичээд сууж байна гэхээр ццц юу ч гэхэв дээ. Утсанд бол мсж ирж л байна. Хүмүүс тэнд жаргаж байна л гэнэ. Пиво 2 еврогоор зарж байгаам чин аргагүй шдээ тэ.

Энэ, энэ семестрийн эхний өдрийн оройн зураг байна. Пиво үнэгүй байсан, ингээл сургуулийнхаа төв байрны гол заланд. Welcome to Uni оройн арга хэмжээ л юмдаа. Энд ийм юм болж байхад бид нар магистр докторын сургалтын албаныхантайгаа сургуулийн хажуугийн пабд, факултетээс захиалж өгсөн ширээнүүд дээр суугаад өөрсдийнхөө мөнгөөр пиво авч ууж байсан байна. Зураг дараагүй. Сургалтын албаны хүмүүс нь ч гэсэн өөр өөрсдийнхөө мөнгөөр уусан ккк.



Энд оюутнуудыг зохион байгуулалттайгаар ууж идэх, партидах боломжоор сургуул нь, факултет нь хангаж өгөөд байдышд. Намайг монголд сурч байхад ОО-д тамхи татсан хүмүүсийг загнаж харааж шийтгэж тэнэгтүүлж өгдөг байж билээ. Гүй ээ ер нь бүх л хориотой байсан юм энд дэмжигддэг, ил тод байх юм даа. Тэгээд яг тэр хорисноор нь оюутнууд нь томоотой байгаад үнэхээр эрдэм номдоо шамдсан уу гэвэл худлаа шд. Оюутан хоцорч болохгүй, багшаа орж болохуу гэвэл, зайл майл гээд шууд л загнана. Намайг хүндэлсэнгүй, миний араас ангид орж ирдэг чи хэн бэ эдр гээд л. Хөөрхий тэр хүнд юу ч тохиолдож болно шд уул нь бол. Тэгээд хичээлээ заах мөрөөрөө заахгүй дундуур нь тувтан дарамтална. Асуусан асуултад нь хариулж чадахгүй бол зүгээр л доромжлоод инээдэм болгоно. Хичээлээ тасалж болохгүй, ирц бүртгээл бөөөн юм болно. Нэг хичээлээ их тасалдаг хүн гэнэт ирцэн байвал, тэр хүнийг хаана байсан, яагаад ирэхгүй байсан, цаашид яах тухайд нь гээд л бөөн шүүн хэлэлцэх юм болно, хамгийн аймшигтай нь түмний нүдэн дээр.

Энд тухайн семестерт заавал суух хичээлийн жагсаалтыг өгөхдөө, нэмээд сонгох боломжтой хичээлтэй хамт хэдэн цаг цуглуулах ёстойг нь зааж өгдөг. Оюутан багш хичээл зааж байхад цүнхэндээ юмаа хийгээд гараад явж болно, дураараа ОО орж болно, ус ачирч ууж болно, кофе ууж болно, шоколад идэж болно, утсаараа оролдож болно. Тэгэхэд намайг сурч байх үед чинь утсаараа оролдчихвол багш нь хураачихдаг л байлаа шүүдээ гэж. 20 настнуудын цэцэрлэг гэдэг тодорхойлолт бүр яг үнэн санагддаг байж билээ. Дүн гаргана гэж бас л баахан тэнэгтүүлдэг байсан даа. Ном шахна, гэртээ тогонд залгадаг тэнь авахуулна, хоолонд оруулуулна, улаан цайм мөнгө нэхнэ.

Энд багш нь оюутнаа та гэж дуудна, би та нарт энэ сэдвийг ойлгоход чинь жаахан л тусалж чиглүүлэх гэж байна гэж хэлнэ, хэзээ ч энэ онол үнэн, би зөв ярьж байна гэдэггүй. Оюутнууд цагийн хуваариа зөвхөн өөртөө зориулж өөрсдөө зохиож, дундуур нь ажил хийж, номын санд сууж, партидаж, идэж ууж, наргиж, сурсан шиг сурдаг. Таныг хичээлд суусан үгүйг хэн ч хянахгүй, гэхдээ шалгалтан дээр агуулгын %д хангалттай шалгагдана гэж хэлдэг. Шалгалт дөхсөн байна уу, семестер эхэлж байна уу хамаагүй, номын сан үргэлж дүүрэн хүнтэй байдаг. Эд нарын номын сандаа хичээлээ хийж байгааг харахаар ёстой зэрэгцэж суугаад л хиймээр болдог гэж нэг монгол найз маань хэлж байсан. Бүр шар нь хөдлөөд л явчихдаг гэсэн.

Би монголдоо нэр хүндтэй сайхан сургуулд сурсан, олон ч эрдэмтэй, мундаг багш нарынхаа ачаар маш их юм сурсан. Надад монголд сурсан бүхэн минь энд хэрэг болдог. Багш нартайгаа одоо ч холбоотой байдаг. Би мундаг гавал, онц сурлагатан, тэргүүний, янз бүрийн залуучуудын холбооны шагналтай байгаагүй. Гэхдээ би нэр хүндтэй сайн оюутан байсан.
Зүгээр энэ нэг зохион байгуулалтын сонин сонин юмнуудад тухайн үедээ ч их бухимддаг байсан, одоо бас хааяа харьцуулаад бодохоор тэнэг санагдаад байдаг юм. Тэрийгээ биччихлээ. Тэгээд ер нь гоё болж байгаа л байхдаа, яг намайг сурч байхад байдал ийм л байсан.

Нөгөөтэйгүүр хаха, төгсөхөөсөө өмнө эндэх оюутны амьдралынхаа талаар бичиж хадгалах юмсан гэж бодоол байгаа. Тэгээд төгсөөд эндээс явчихна, аажим аажмаар мартана шд. Харин биччихсэн байвал эргээд уншихад гоё байх байлгүй. Тэгээд бичнэ дээ хэхэ.

Kommentare:

  1. за одоо тэгвэл гоё гоё юм бичээрэй, энд юм идэж уухад дуртай биш багш ч байна автоматаас бүгдэд нь кофе авчруулаад хамт уугаад суудаг багш ч байна кк

    AntwortenLöschen
  2. Уншсан чинь баахан дурсамж сэргээчихлээ байна: Намайг бакалавр оюутан байхад жорлон бас зарим анги нтр- тээ нууцаар архи байсийшд... 1-р курсын 2 семэстэрт орж байхад голцуу Солонгосоос орж ирдэг байсан нугардаг хавтастай анхны камертай утаснууд мооданд оржийж билээ. 2-р курст байхад манай ангид ганцхан хүүхэд л тийм утастай байвшд. 3-р курст намайг эрүүлжүүлэхэд хоноход манай ангийнхан өглөө нь миний нокиа 3310- г ломбарданд 20000-р тавиад 5000 төгрөг төлөөд суллаад авчихдаг л байсан үедээ... Юуун балай балай дурсамжуудыг маань сэргээсэн бичлэг вэ.

    AntwortenLöschen