Samstag, 19. November 2016

Хагас нь сайн

Оройн мэнд хүмүүс минь. Энд бороотой, хүйтэн өдөр дуусаж харанхуй болчихсон байна. Үр дүнтэй ч юм шиг, дүнгүй ч юм шиг өдөр өнгөрлөө.

Үр дүнтэй:
Өглөө 10 цат хумсчин дээрээ очсон. Тэгээд ийм хумстай болсон.
Шуудан орж чухал захиа явуулсан. Ирэх долоо хоногийн ажлын өдрүүд эхлэхэд нөгөө тал хүлээж авах байх. Сайн хэрэг. 

Хүнсээ цуглуулсан. Илүү дутуу юм авч мөнгө үрэхгүйг маш их хичээж худалдан авалт хийдэг болсон шд уул нь. 

Нэг төмпөн өвс идсэн. Улаан лооль, өргөст хэмхийг хөргөгчинд үлдсэн байсныг бодоод аваагүй ирсэн, яг идэх гэсэн хөгцөрч муудсан байлаа. Энэ нь би өнгөрсөн долоо хоногт олон удаа гадуур юм иджээ гэсэн үг.
Бүтэлгүй намайг хайрлаач гэдэг япон киноны сүүлийн ангийг үзсэн. Дууг нь янз бүрээр хайгаад хамгийн сүүлд нь их амархан олсон. Япон кино нтр гээд хайхаар шууд л +18 кинонууд ил гараад ирдэг юм байналээ. Тэгээд зүгээр л тэр дууны дахилтнаас ганц үг тогтоож аваад хайсан гараад ирсэн шүү. Мотто, мотто гээд л. 
Энэ кино надад их таалагдсан. Гол дүрийн эмэгтэй маш хөөрхөн. Надад тэр дүртэй ганц ижил төстэй зан байгаа нь маханд ухаангүй дуртай, хоолны төлөө юу ч хийхэд бэлэн хаха. Акира нь харин надтай төстэй санагдсаан. Эрчүүдийнх нь хэн нь ч надад хөөрхөн санагдаагүй. Ер нь би япон эрэгтэй хүний харагдах байдалд дургүй юм шиг байна.

Өвсөө идэхийн өмнө мах амталж тавьсан байснаа шарж, жэюүгбугим гэдэг нэр өгч, агшаасан будаатай хольж амтархан идсэн. Би солонгос хоолонд маааашшш дуртай. Тэгээд өөрийнхөөрөө ганц нэг хоолыг нь хийж идэж, өөрийгөө баясганаа. Би солонгост очихдоо үнэээр жаргалтай байсаан хаха.
За тэгээд одоо энийг бичээд сууж байгаа нь сүүлчийн үр дүнтэй ажил гэж бодож байна. Аа тийм, бас угаасан хувцасаа эвхэж далд хийсээн. 
Үр дүнгүй: 
Хичээл юу ч хийсэнгүй. Юу ч уншсангүй.
Толгой өвдөж байна. 
Гадуур гарч, жоохон ч алхсангүй. Олигтой агаар амьсгалсангүй. Яахав хүйтэн бас бороотой байсан л даа.

Дүгнэлт: идэхээс өөр юм хийгээгүйм байна. Гэхдээ сүүлийн сарын турш бүх хагассайнуудад янз бүрийн программтай байсан тул ингэж гэртээ тааваараа өнжөөгүй. 


Keine Kommentare:

Kommentar veröffentlichen