Montag, 14. November 2016

Фэйсбүүк

Ихэрсувд
Хаха, одоо ийм л нэртэй бичлэг хийе дээ гэхгүй юу. Авьяаслаг монголчууд ТВ шоу л гэсэн ахар бодолтой өнөөдрийг хүрсэндээ жоохон ичээд байна аа хаха.
Зүгээр манайхан чинь ямар лаг шүүмжилдэг юм, ямар ч уран цэцэн үгтэй юм. Гол миний ойлгохгүй байгаа юм нэг дуу дуулах дуртай охин нэг шоунд оролцоод, баахан амьтнаар элдвээрээ хэлүүлээд байгааг, тэр хүмүүсийг энэ охин яаж хохироочихоод байгааг ухаарч амжихгүй байна л даа. Тэгээл учиргүй завтай царайлж тэр сэтгэгдлүүдийг уншиж, дотроо өмөөрдөг би вол илүү л дээ. Гэхдээ энэ охинд би дуртай байгаа. Пүнкт хаха. Мөн бүтэнсайн болгонд тухтай сууж энэ нэвтрүүлгийг үздэгээ болихгүй. Пүнкт. Бас Дээгий шүүгчид дуртай, ахиад нэг пүнкт хаха.

Цуйван
Би бол ховорхон төрсөн цуйванд дуртай этгээд юм байна. Аая шинэ нээлт биш дээ. Хааяа хааяа тэйст ит группт зураг оруулнаа. Харин тэгсэн тэндээс цуйвангийн гурилыг лаг амархан бэлдэх арга сураад.
Bildunterschrift hinzufügen


Чухам тэр аргаараа баахан гурил элдэж хэрчээд хөлдөөгчиндөө хийчихсэн. Аягүй их аз жаргалтай байна. Амархан байгаа биз, намайг зүгээр л цуйвангийн бэлэн гурил аз жаргалтай болгож байхад, нэг хөөрхөн залуу охин нэг хөөрхөн жижигхэн гитартай дуу дуулж зурагтаар гараад ад болж байна гэхээр хаашаа ч юм дээ хахаха. Эгч нь чиний талд шүү гээд подволкон дээрээ зургийг нь хэвлүүлж өмсөөд фэйсбүүкт дэмжигч хуудас нээдэг юм билүү дээ. Даанч гадаа онцгүй хүйтэн байна аа би бээрээд хэрэг алга.

Солонгос триког яг юугаар хийдэг юм бэ, БМР хариулна уу
Нэг хөөрхөн найз маань, эрт цагийн банжигийн 4515 гэдэг нэртэй супер блоггер бүсгүй над руу хайрцаг дүүрэн илгээмж явуулсан юм. Хайрцганд энэ өвлийг өнтэй давахад маргаангүй тустай, бас лаг моодны зузаан цамцнууд, шөнө намайг даардгийг бодолцож хийсэн унтлагын оймс, мөн 2 хар, нэг биений өнгөтэй бариу триконууд, чихэр шоколад, охуи гэдэг брэндийн нүүрний юм хум байлаа. Тэр косметикийг би Oh my venus киноноос мэдэж авсан болохоор дуртай байгаа.
Хуруу хумсаа янзлуулаад, маникюр хийлгэж, shellack-аар фрэнч тавиулаад гурав хонож байхдаа өнөөх сайхан хар трикогоо жиинсэн өмднийхөө дотуур өмсөөд бариу сайханд нь бахтаад гэрээсээ гарав аа. Тэгсэн хумснууд маань талаасаа урагш сонин бор өнгөтэй болцон, зүйрлэвэл үсний будгаа хуруугаараа түрхчихсэн юм шиг. Би тэр бариу триког бөөн ажил болж өмссөнөөс өөр хумсандаа халтай ямар ч ажил хийгээгүй. Гараа мянгантаа угаавч хумснаас өнөөх бор өнгө салж өгсөнгүй ээ. Үс будаггүй, янз бүрийн химийн бодисоор угаалга цэвэрлэгээ хийгээгүй. Хумсчин хүүхний нүд орой дээрээ гарцан, бас яг яагаад ийм болсныг нь огт ойлгоогүй, надаас баахан юм асуусан ч би триконыхоо тухай хэлэлгүй нам мэлзэж байгаад дээрээс нь хуурайдуулж, ахиж топ тавиулав.

Хумсны лаканд нэвчиж хувирдаг ямар гээчийн будагтай трико байдаг юм бэ? солонгост? Жигтэйхэн гоё цаасан хайрцаг, хар ууттай байсан шүү дээ бүр.


Kommentare:

  1. хаха, би нэг их трико өмсөөд байдаггүй болохоор мэдэхгүй байнаа, өмсвөл улгүйг ихэвчлэн өмсдөг тэр нь бараг 3-4н жилийн өмнө авсан хаха, ёстой тэгж будаг ордог гэж сонсож байгаагүй юм байна.. Ашиггүй хариулт байгаа биздээ ккк

    AntwortenLöschen
  2. Haha tiim bna chi joohon ashigtai yum bichchihgui dee

    AntwortenLöschen