Mittwoch, 13. April 2016

Хавар

Зиак блог минь сайн уу? Уншигчид минь сайн уу? Би нь сайн, блогтойгоо мэддэг ч бичихгүй явсаар бараг жил болох гэж байна шдээ, гэхдээ уншигчийн үүргээ тасралтгүй биелүүлж, коммент алдаг оног бичсээн.



Эргээд энэ нутагт маань хавар иржээ. Зарим өдөр 20 градус хүртэл халж, нар шарж, бороо орж, цэцэг ногоо дэлгэрээд чухам сайхан болж байна. Хаврын сайхан улирал гэдэг цаанаа их гоё урамтай, сэргэг байх юм. Ганц жишээ гэхэд би өнөө өглөө 04:30-д босоод ажилдаа явахдаа огтхон ч түүртэхгүй байв шүү. Өглөө эрт, үүрийн үнэгэн харанхуйд харин ч шувуудын жиргээ илүү тод сонсогддог юм шиг.

Би ингэж долоо хоногт хоёр гурван удаа, заримдаа нэг удаа эрт босож ажилладаг юм. Анх дасахгүй, нойроо дийлж, биеэ дааж босож ирэх гэж бөөн юм болдог, өдөр ажлаа тарж ирээд учиргүй ялархаад унтаад, хэвтээд байдаг байж билээ. Одоо бол дассаан. Бас би л ганцаараа лаг амьдрах гээд, баатарлаг гавьяа байгуулаад эрт босоод байгаа юм шиг санагддаг байсан яваандаа больсон. Яагаад гэхээр би хэчнээн эрт босоод ажилдаа эсвэл сургуульдаа, эсвэл номын сан явлаа гэхэд хэдийн цэцэрлэгт юмуу зам дагаад хүмүүс гүйж, өглөөний дасгалаа хийж байдаг. Бас суусан унаа бүрийн жолооч /автобус, метро заримдаа галт тэрэг/ надаас эрт боссон байх нь ойлгомжтой, бас суусан унаанд минь дүүрэн хүмүүс, чихэвчээ зүүгээд ном юмуу сонин уншаад, кофегоо уугаад эсвэл унтах нь унтаад явж байдаг. Зарим нь засварчин бололтой будаг шохой болсон таних тэмдэгтэй хувцас ч юмуу, үйлдвэрийн ээлжийн ажил хийдэг мэтийн хүмүүс ихэнх нь харагддаг ч костюм пиджактай ганган хүмүүс ч бас явж байдаг. Тэгээд би эд нар үнэхээр хөдөлмөрч, эртэч хүмүүс юмаа гэж бахархан ажигладаг, боддог болов шд.

Бас нэг анзаарснаа бичихэд, манай гудамжинд байдаг байшингуудын хамгийн гоёынх нь цонхны цаана гэрэл хамгийн эрт асдаг. Хамгийн тансаг, хамгийн гоё тэр байшинг би хажуугаар нь өнгөрөх бүртээ бахдан харж, ийм байшинд удахгүй амьдардаг болохын тулд одоо би хичээн сурч, хичээн ажиллаж байгаа гэж өөртөө жижигхэн зориг өгдөг юм. Зүгээр л тээр харж байна уу, хүн ийм сайхан амьдрахын тулд ингэж эрт босч, шаргуу хөдөлмөрлөж байна эдр гэж бас хэлнэ. Би хотынхоо ер нь бол баячуудын хороололд амьдардаг юм, удаан хайж, азтай энэ байрыг олсон, монголынхоор бол зайсангийн орчим хахахаха. Орчин, хөршүүд ярих юмгүй гоё боловч дутагдалтай тал нь энэ хавийн дэлгүүрээс хүнсээ цуглуулах боломжгүй өндөр үнэтэй, гадуур алхаж, зугаалж, хүүхдээ эсвэл нохойгоо салхилуулж яваа хүмүүсийн их зан, хямсгар байдаг бол ярихийм байхгүй хэхэхэ. За тэр ч надад ямар хамаа байхав дээ. Яг миний хөршүүд бол одоо сайн найзууд л болсон.

Монголд байхдаа тоолвол нэг бүрчлэн санаж чадахаар цөөн удаа өглөө 5 цагийн үед ажилдаа явж байсан юм. Тэгэхэд бол гудамж хоосон, харанхуй, надаас өөр хүн байхгүй, таксинд гар өргөсөн чинь баахан согтуу залуучууд парти дуусаад харьж явахдаа зам дээрээс намайг авахаа шахаж эдр хөгжилтэй юм болоод, ээж болгоомжтой явж үзээрэй гээд бөөөөөөөн сенсаац хаха. Хамгийн хошин нь ажил дээрээ ирэхэд үүдний харуул хаалгаа тас түгжээд унтаад өгсөн, сэрдэггүй ч байх шиг хахаха.

Хагассайны өглөө номын сан онгойх цагтай уралдаад ирэхэд л надаас түрүүлээд өчнөөн оюутнууд ирдэгээ ирээд хамаг гайгүй том цонхтой ойр ч юмуу эсвэл том ширээтэй хэсгийг эзлээд авчихсан байдаг юм.

Эрт босож суржээ л гэх гээд хихихи. Гэхдээ хүн л юм болохоор оройтож унтсан ч юмуу, урд өдөр нь ачаалалтай байсан бол ядрана, нойрмоглоно, кофе, эспрессо их ууна гэх мэт асуудал байна. Аа харин сүүлийн үед, хавар болсноос хойш бол байсаан. Цаанаасаа эрч хүч амтагдаад үнэн цоглог байна.

За хавар болсон болон миний хөнгөн шингэн байгааг эхний нуршуу хэсэг ойлгуулж дөнгөсөн гэдэгт итгэлтэй байна. Дараагийн хэсэгт нэгэн сайхан мэдээг бичиж байгаа хуруу минь баярлаад хэтэрхий хурдан гүйгээд алдаа гаргаад, буцаж алдаагаа засч хугацаа алдаад байна гэхгүй юу.

Гэртээ харьлаа.

Явахаасаа өмнө хураалгах ёстой нэгэн том бичвэр байснаа дөнгөж сая бичиж дуусгаад явуулчихаад үнэн эрх чөлөөг мэдрээд, блогтоо бичлэг оруулах сэдэл төрлөө шд. Тэрийг бичих гэж бас бөөөөн юм ер нь бол болсоооон. Бичих ёстой, хугацаа нь тулж байгаа гэж хэсэг шаналаад, номын сангаас баахан ном зээлж уншиж бараг нэг сар өнгөрсөн юм. Тэгээд түрүүчийн долоо хоногт бүтэн нэг өдөр гэртээ яс суугаад бичээд, дундуур нь хоол унд эргүүлээд, залхуураад, ингэж тэгсээр ямар ч байсан бичээд хянуулах хүндээ өгөөд. Тэр хүнээсээ аваад өөр нэг герман хэлний багш руугаа явуулаад. 5дахд явуулсан мейлний хариу ирэхгүй байхаар нь уржигдар нэгдэх өдөр өнөөхөө хэвлэж барьж очоод, өнөө багш маань харин амралтын өдрөөр уншчихсан байсан учраас маш богино хугацаанд тачигнатал засаад өгсөн. Өмнө нь өөр хүнээр бас хянуулсан байсан учраас алдаа мадаг бараг олдоогүй дээ хэхэ. За тэр юмаа хоёр гурав хоног уншаад, өнөөдөр эцэслэж өөрөө гардан засаж, янзлаад, шалгаад албан ёсоор явуулсан юмаа. Ямар их ажлын ард гарчихваа???

/Ер нь яг барьж аваад суугаад хийхгүй, хэсэг шаналж явж хугацаа алддаг том дутагдал надад бийг би хоёр гараа өргөөд хүлээн зөвшөөрнөө/

Маргааш өглөө бас эрт босоод сургууль дээр очоод нэг профессортой уулзах ёстой ажлаа амжуулчихвал би ерөөсөө гэртээ харихад бэлэн болчлоо.

Ойр зуур дэлгүүр хоршоо орох ажил бий. Гэхдээ энэ хооронд завсар зайгаар нь хямдарсан шоколад нтр бага багаар цуглуулж байсан тул ерөнхийдөө ачаалал бага. Улаан өндөгний баярын дараа туулайтай, өндөгтэй шоколаднууд 50 хувь хямдрангуут нь баахан авсан. Чемодан дүүрэн шоко л авч явах юм байлгүй. Жоохон бүдүүлэг сонсогдож байна уу?, би уул нь оюутан хүн боловч хоосон очиж хэрхэвч чадахгүй юм билээ. Тэгээд цаг нь тулаад, мөнгө цаас муу шахагдаж байснаас энэ удаа удаан, тайван цуглуулах замаар бага багаар мөнгө зарж асуудлыг шийдэж байна. Дүү нар болон найзуудын хүүхдүүдэд баахан даавуун подволк авав. Бас өөртөө гоёлын хувцас хальт мэр сэр авав. Найзуудтайгаа уулзана, орж гарна, энд байдаг шигээ гүйгээд байхаар эвгүй юм билээ гэсэн.

Зиак зиак шүдээ угаагаад унтлаа. Монгол явахаасаа өмнө ахиад бичлэг хийх эсэхийг мэдэхгүй.


Kommentare:

  1. мөн ч их хүлээсэн дээ гэж БМР хэлээрэй гсн ккк

    яасан сайхан мэдээ вээ, нээрээ л шаналаад цаг аваад байдаг зан байгаа шүү. Герман шок гоё шүү..

    Энд нэг шөнө унтаж өгөхгүй өглөө босч өгөхгүй нэг хүн байнаа ккк

    AntwortenLöschen
  2. Гялалздаг, гялалзуулдаг цоглог бүсгүй байдаг байх гэж боддог юм. Бас хөөрхөн Монгол очоод өмсөх хувцсаа бэлдчихдэг аминдаа арчаатай л хүн байна. Би бол Монголд байгаа хүмүүст юм хум авсаар байгаад ачаа дүүрч, өөрөө 2 ээлжийн хувцастай л очдог ш д. Тэгээл ээж миний хувцас хунар муутайг гайхна хэхэ.

    За гэртээ хариад сайхан амраад, цагийг зугаатай сайхан өнгөрүүлээрэй!!!

    AntwortenLöschen
  3. bi bas bnga unshdag shuu, mgldoo ochood saihan saihan bichleg oruulaarai. tesch yadan huleene.

    AntwortenLöschen
  4. Чи бас юм хум бичдэг байсиймуу

    AntwortenLöschen