Samstag, 8. August 2015

Үнэ цэнэ

Өчигдөр ядрангуй байгаа тухайгаа бичээд л, босоод телевизорын өмнө очоод суусан, жигтэйхэн сайхан хөнгөн санагдаад. Бичмээр санагдсан бүх л үедээ, бичмээр байгаа бүхнээ бичиж л байвал зүгээр юм даа.

Өнөөдөр бодож ээ байлаа, ер нь хэцүү, шантармаар, санаагаар болохгүй үе хүн бүхэнд л тодорхой хугацаагаар тохиолдож, тухайн цаг үеийг бид өөр өөрийнхөөрөө даван туулдаг. Хожим нь дурсамж хэмээн нэрлэж, инээхдээ инээж, тааруухан дурсамж бол гунигладаг. Гэхдээ хэн ч миний амьдрал хэцүү байна, би одоо солъё оо гээд сольчихдоггүй шүү дээ. Ер нь солих боломжтой байсан бол чи солих уу? Би өөрөөсөө өнөөдөр яг ингэж асуусан юм. Хэн байдаг юм, учиргүй жаргалтай амьдардаг, амьдралд нь бэрхшээл тохиолддоггүй, уйтгарладаггүй, гунидаггүй, сэтгэл нь эмзэглэдэггүй тийм хүнтэй чи энэ амьдралаа солих уу гээд. Тэгсэн чинь голоос нэг юм зуураад л авсаан. Юу гэж дээ, яалаа гэж тийм юм байсын.

Асар их үнэ цэнэ хүн бүхний амьдралд байдаг аж. Хайрлаж, тордож байх хэрэгтэй болохоос хэцүү байна, ядарч байна гэж урвайж суувал нээрээ л юу бүтэх билээ. Их л амархан ч юм шиг, маш хурдан сэргэлт авлаа. Магадгүй өчигдөр бичсэн нь ч сайнаар нөлөөлсөн байх. Дотроо бодоод л, бачуураад байх биш, илэрхийлээд биччихвэл жоохон ч гэсэн хөнгөрөөд, зай гараад, эрүүл ухаанаар сэтгэх боломж гарч байгаа юм уу даа. Энэ дуу өнөөдөр их таалагдлаа. Яг одооноос эхлээд гоё цовоо байна аа, гандан буурахгүй шүү.

Kommentare:

  1. бага байхад эгч надаас чи баян айлын хүүхэд болмоор байна уу гэж асууж байсан юм. Тэгсэн би лаг дуртай гар тийм айл байгаамуу гсн кккк.. Бас явчих санаатай байсан юмуу хайшаа юм. Гэхдээ тэр үедээ бол баян гэж ямар айл байдгийг ч мэддэггүй л байсан юмаа хөөрхий кк

    AntwortenLöschen
  2. Antworten
    1. өө юу юугүй явах нь гээд одоо болтол шоолуулна шд

      Löschen
  3. Бид ер нь дурсамж л урлаж явдаг юм байна гэж аягүй ихээр боддог болсон, өнөөдөр болж байгаа сайхан муухай бүхэн маргааш гэхэд л дурсамж болж сэтгэл дүүргэх бас гижигдэх аз жаргал, хөнгөн гуниг болдогыг ойлгосон, одоо тэгээд сайхан дурсамж л бүтээх юмсан гэж хийж бүтээх, хэлж ярих аа цэгнээстэй хэхэ

    AntwortenLöschen
  4. Erhtsas sainuu? Yostoi ertnii tanil maani orj irj baih chine!
    Harin tiimee, teriig oilgoj, unuuduruu hairlahad baga bagaar suraltsaj l baina.

    AntwortenLöschen
  5. bichmeer yumaa bicheed l yavdiin blogtoo. hehe.

    suuld unshihad goy bdg yum bile.

    odoo ch barag udriin temdeglel shig l bolj bna, hehe.

    AntwortenLöschen