Freitag, 7. August 2015

8-р сар

Зуны халуунаас халуун өдрийн мэнд блог минь, энд өнөөдөр 36 град халуун, бүгчим өдөр болж байна.

Юу юугүй л зун дуусах дөхчихсөн, хийж бүтээж, үр дүнг нь үзсэн ажлаар маруухан 8-р сарыг угтсандаа жоохон бухимдуу байна. Календар хараад 2015 он дуусах тийшээгээ явж байгааг хараад үнэндээ сонин л байв шүү. Зарим нэг талаар сайжирсан, ахиж дээшилж яваа зүйлс бий боловч сэтгэлд минь хүрэхгүй байгаа нь сэтгэл дундуур байгаагийн шалтгаан юм. Өөрөө өөртөө нэг босго тогтоочихоод тэрэндээ хүрч чадахгүй бол нийтлэг стандарт үнэлгээнд мянга хүрсэн ч сэтгэл ханахгүй байна. Ингэж бас заавал өөрийгөө зовоох шаардлагатай ч юм уу. Заримдаа хангалттай цаг, хангалттай сэтгэл гаргаж гүйцэтгээгүй зүйлс хөлд тээг болж байгааг харахад миний л буруу гэдгийг ойлгоод, өшөө их хичээж, идэвхтэй урагшилмаар байгаа ч сонин байна аа. Нэг тийм ядруу, сул, нойр ихтэй ч яг унтахаараа хангалттай амарч чадахгүй, түмэн хэрэггүй зүйлд сэтгэлээ зовоогоод л.

Энэ зун энд гайхамшигтай бас аймшигтай халуун байлаа. Ер нь ойрын хэдэн жилд ингэж халаагүй л гээд байсан. Миний хувьд өнгөрсөн зун ид халах үеэр гэртээ харьж амарсан, буцаад ирсний дараа ингэтэл айхтар халаагүй болохоор дажгүй л өнгөрсөн. Харин энэ зун хэцүүхэн л байлаа. Би бол үнэхээр халууны хүн биш юм билээ, зүгээр л манараад, аахилаад, өнхөрч унаад байх бололтой. Яг тийм аймаар халуун үеэр би маш их ажиллах шаардлагатай байлаа. Үнэндээ жоохон ядарсан ч олсон мөнгөндөө сэтгэл хангалуун байна.

Тэгээд өнгөрсөн долоо хоногт 5 хоног өөр хотод амьдардаг найз дээрээ зочилж, жоохон амраад ирлээ. Өмнө нь хоёр ч удаа тэр хотод очиж байсан ч яг үзэж танилцаж чадаагүй газар байсан болохоор миний хувьд сонирхолтой байсан. Гэхдээ бас л халуунаас болоод ядарсан. Өдөржин халуун наранд гадуур яваад байх нээг их хүсэх юм угаасаа ч биш л дээ. Явна гэж төлөвлөөд цаг агаарын мэдээ харж байхад гайгүй л байхаар байсан чинь яг цагаа тулсан дандаа л 30-аас дээш градустай. Найзтайгаа чалчаад, шинэ юм хум үзээд гоё байсан хирнээ гэрээ л учиргүй санав.

Буцаж ирээд гэртээ тайван амраад, унтаад, арай дээрдээд, бодлоо л доо. Би ямар сонин, ямар ч юманд сэтгэл хангалуун биш, сонин урвагар хүн болчихоо вэ гээд. Магадгүй ажиллаж байгаад шууд явсан болохоор жоохон ядарсан ч юмуу. Гэхдээ л өмнө нь хөөрхөн цоглог, соргог, баяр хөөртэй, хөдөлгөөн хөнгөн, хөл хурдан байсан даа хаха. Одоо яачихаад ингээд байгаа юм. Ямартай ч, сэтгэл зүйн болоод бие махбодийн хуьд ч их ядруухан байна. Энийгээ мэдээд, мэдрээд, өөрчилж зохицуулах гэж оюун ухаан минь ачаалалтай ажиллаад улам ядраад байна аа гэхгүй юу. Ямар олон ядрах гэдэг үг бичээд байна аа. Энэ нь ч бас миний үргэлж позитив байхыг хичээдгээс зөрөөд байгаа болохоор блогтоо хүртэл ядарснаа бичих хэрэгтэй юу гэсэн бодолд хүргэж, буцаад өөрийгөө буруутгаж эдр.

Өмнөх бичлэгт өгүүлснээр, найзуудын хамт Нинаад хүү дээр очсон шүү. Ээж нь веган хоолтон болохоор ч тэрүү их туранхай, жижигхэн хүү байсаан. Учиргүй том хамартай, нээх том давхраатай. Тэгээд арьс нь нэг тийм хөхөвтөр өнгөтэй. Би анх удаа л энэтхэг хүүхэд харсан нь тэр л дээ. Аа нөгөө талаар нялх жаахан хүүхэд угаасаа л ямар өхөөрдөм хөөрхөн байдаг билээ, ялгаа юу байхав. Нинаадын аав нь энэтхэг кофе болон маффинаар дайлсан. Инээдтэй архины үрүүнк шиг төмөр "аяганд" хийж өгсөн. Чихэр ихтэй, өтгөн л кофе байна лээ.

Өөр чинь сонин гоё аятайхан юм юу тохиолдлоо доо надад?

Kommentare:

  1. hi. segsger ch gesen ger mini gej unen shuu. yavj yavj ireed l gertee orj ireheeree tsaanaa l neg saihan. yadaj tuhtai ungaj bolno kkkkkkkkkkkkkkkk

    AntwortenLöschen
  2. Siimhii ch gsn ger min. Segsger ch gsn eej mini shuu. Aimaar tovchilchij. Kkkkk

    AntwortenLöschen
  3. би бас зугаалахаар ядраад байдаг шд ккк.. энд бас халуун, манай гэр жижигхээн ганц өрөө ганц цонхтой болхоор бөгчим гэж юугхүү, хөлс бөнжигнөж урсаад л сэрж байна шд өглөө.

    AntwortenLöschen
  4. Kkk cham deer ochij zugaalna daa tegvel hehe. Harin tiimee 20-25 gradus l yag goy taardiin

    AntwortenLöschen
  5. Манайхан угаасаа бүгд л халууны хүмүүс биш юм шиг байна оо, би бас Сингад очихоороо Бээжинг санаад, сэрүүн хүйтэнийг нь үгүйлээд хурдхан л явмаар санагдаад байдаг юм. Тэгсэн одоо Бээжинд их халаад хурдхан Синга явмаар ч юм шиг л сонин болоод байгаа.

    Явж явж гэртээ ирэх тэр мэдрэмж их гоё тээ :)

    Чи миний төсөөлөлд цоглог хөөрхөн, авхаалжтай, эрч хүчтэй хэвээрээ л байна аа ;)

    AntwortenLöschen
  6. Манайхан угаасаа бүгд л халууны хүмүүс биш юм шиг байна оо, би бас Сингад очихоороо Бээжинг санаад, сэрүүн хүйтэнийг нь үгүйлээд хурдхан л явмаар санагдаад байдаг юм. Тэгсэн одоо Бээжинд их халаад хурдхан Синга явмаар ч юм шиг л сонин болоод байгаа.

    Явж явж гэртээ ирэх тэр мэдрэмж их гоё тээ :)

    Чи миний төсөөлөлд цоглог хөөрхөн, авхаалжтай, эрч хүчтэй хэвээрээ л байна аа ;)

    AntwortenLöschen