Dienstag, 17. März 2015

Цагаан сар ба миний жин


23.02.2015
22:33:27
За та нар минь сар шинэдээ сайхан шинэлж, айл их хэсч алт мөнгө их хураав уу? Би нь сайхан шинэллээ. Айл их хэслээ, алт мөнгө их хураалаа.
Бүтэн 7 хоног бэлдэж байж цагаан сараа хийлээ. Хичээлээ тарж гэртээ ирээд л, гурил зуураад эхэлнэ шүү дээ. Энэ цагаан сар миний анхны, өөрийн гэртээ, өөрөө бие дааж хийсэн цагаан сар байлаа. Монголоос захиж авчруулсан хэвийн боовны хэв хэргээ гаргасан, зун харихдаа авчирсан Чингис зочдод их таалагдсан гээд сонирхолтой байлаа. Эмээ том жижиг хоёр хэв явуулжээ. Том хэвний хээ илүү таалагдсан болохоор эхний 2 боовоо том хэвээр дараад чанасан чинь тогоондоо /кастрюл/ багтахгүй чихэлдээд инээдтэй. Дараагийн боовоо жижиг хэвээрээ дараад яг сайхан таарсан. 200 бууз чимхэж хөлдөөсөн 20 орчим нь л илүү үлдсэн дээ. Ихэнх нь гадаад хүмүүс байсан ч манай бууз салатыг сайн идсээн. Сүүтэй цай ууж чадах болов уу гэж санаа зовж байсан ч ёстой дажгүй, боорцогтойгоо гоё зохицдог юм байна гээд л идэж өгсөн.  За тэгээд би өөрөө бас хөөрхөн азтай байсан, шинийн гурванд очсон айлынхаа буузнаас зоосон мөнгө авсан  шүү дээ. Тэр тухайгаа зочиддоо хэлээд, хэрвээ айлын буузнаас мөнгө олбол тэр жилдээ азтай байдаг гээд хэлчихсэн, аль нэг буузанд зоос байгаа юм байна тэ гээд хайцгаасан боловч хэн нь ч олоогүй ээ. Сүүлдээ Тунгаа буузанд евро байгаа юу, сент байгаа юу гэж шалаад хэхэ.
Аа тийн, би бас л хүн юм болохоороо саваагүйтээд зассан ширээнийхээ зургийг нөгөө тасархай пэрфээкт ухаантай, пэрфээкт хоол хийдэг аниа нарын группт оруулчихгүй юу. Ямар ч сайхан сэтгэлтэй хүмүүс юм, яасан ч их эр зориг байдаг юм, бусдын алдаа дутагдлыг үтэр түргэн олж харахын сацуу улаан нүүрэн дээр нь хэлж түмний шившиг болгохоор улайран дайрах тэдгээр пэрфээкт төрсөн бүсгүйчүүдэд баярлаж талархаж, мөнхүү бахархаж, ойрхон сон бол хадаг бариад очмоор санагдтал надад санаа тавьсан коммэнт бичсэн байлаа. Эсвэл монголдоо цагаан сар хийхдээ Баянзүрх захаас хэвийн боовоо худалдаж аваад 30 давхар таваг засаж тэр хүмүүст үзүүлэх ёстой ч юм болуу гэж бодогдох шиг хахаха. Та зөв уншсаан, 3 биш 30 хаха. Гэхдээ яахав дээ, би ямар миний ширээг гоё гээд магтаад өгөөч гэж тэнд зургаа хийсэн биш, эс миа шайсэ эгаал /энэ үгний тухай дараа нь дэлгэрэнгүй бичиж өгнө, гоё үг/  гэхдээ тэр манийг будаа болгоод байгаа гарууд дотор хэвийн боов хийлцэж томчуудынхаа хажууд байсан, ядахнаа ганц боовны гурил нухаж үзсэн нь хэд болдоо хохо. Хол байгаа хүмүүс хол л байдаг, Чикагод нэг хэвийн боов 8 9 доллараар зарагддаг, баримт нь надад байна эдр, манай энд өөр, би өөрөө хийсэн боовоо 2 3 еврогоор үнэлээд ч худалдаж аваад цагаан сар хийх боломжтой хүмүүс нь ховор. Оютнууд шүү дээ бид чинь айн. Хийсэн хэдэн боовоо нөгөө хэдээсээ бас харамлавал тэнэг бишүү тэ, эсвэл байз байз би свийт кичнийхэнд үзүүлж зөвшөөрөл авчихаад ардаас чинь шуудангаар явуулья гэх байсан ч юм болуу гэж бодогдох шиг хаха. За тэр ч яахав.
Би нь цагаан сар юм чинь идэлгүй яахав гээд л идээд байлаа, өнөөдрөөс шууд лемонтой ус, тараг, алимтайгаа найзаллаа, тэгэхгүй бол мэдэгдэм хөөрхөн том болоод ирэх юм. Би чинь одоо хамаагүй том болохоос л үнхэлцгээ хагартал айна шүү дээ. Энд ирээд хагас жилийн дотор 12 кг-аар нэмэгдээд, түүнийхээ 8-г эхний 4 сарын дотор олж авсан рекорд тогтоож үзсэн. Ёстой муухай байсан шдээ, сүүлдээ таарах ч хувцасгүй, мэдэгдэм том лагс залхуу хүн болсоон. Ёстой аймаар хэхэ, тэгээд яахвэ, нэг өдөр дэлгүүр явлаа, сольж өмсөх жийнс авахаар, 60 евро гэнээ, бодсон л доо, өөрийнхөө өмсдөг байснаас 2 размер том өмд авах гээд зогсож байгаа хүний хэлбэр дүрс тэр дэлгүүрийн том толинд ямархуу харагдах нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд тэр өмдөө аваагүй, буцаад жижигхэн болноо гэж шийдээд тэр дэлгүүрээс гарсан өдөр өнгөрсөн оны 4 сарын 15 байлаа. Ингээд 6 сарын 25-нд 8 кг-аар жижгэрчихээд  жингийн туухай дээр зогсож байх уу, гоё байсаан. Ийнхүү богино хугацаанд жин хасч бас нэгэн рекорд тогтоосон байх юм. Дараа нь Монгол явж амарсан, хүмүүс монгол яваад л будаа болтлоо таргалаад ирдэг шүү гэж их анхааруулсан ч, гэртээ нормал заримдаа хэтрүүлж идсээрэн байтал 2 кг-аар ахиад жижгэрч чадсан. Гэртээ амрах үеэр өөрийн том жижгийн тухай ганц ч бодоогүй, тэгсэн хирнээ тэгээд багасчихсан бас л гоё байсан даа. Энэ явдлаас хойш ерөнхийдөө жинг тогтмол барьж байгаа ч, анхаарал сулруулж огтхон ч болохгүй байгаа, сиймхий алдахгүй буцаж том болчих гээд, гэхдээ яахав тэмцээд л үзэлцээд л байж байна даа. Дээрх өгүүлбэрүүдийг харжээ байхад 2 кг яалт ч гүй илүү байгаад байгаа биз, яах аргагүй анх наашаа нисэхийн урд орой авахуулсан зурган дээр одоо сууж байгаагаасаа хамаагүй нарийхан харагдаад байгаа юм. Одоо тэгээд жоохон дулаархаар өшөө эрчимтэй тэмцэж тэр муу 2 кг-г хөөж явуулна л гэж бодож байна. Хүмүүсийн тайлбар их инээдтэй л дээ, би энд ирээд учир зүггүй өлсгөлөн амьтан зайлуул харсан болгоноо амандаа хийсээр байгаад таргалчихсан юм шиг юм ярьнаа зарим нэг нь, үгүй шүү дээ хүмүүс минь. Монголд ажилдаа гүйгээд, найзуудтайгаа хөгжилдөөд, амралтын өдрөөр ууланд алхаад, агаар салхи, аялал зугаалга гээд маш идэвхитэй амьдралын хэмнэлтэй байсан хүн гэв гэнэт хөдөлгөөнгүй шахуу болчихоор аргагүй байгаа биздээ том болох нь? Хичээл өглөө 8-12.30 хооронд, бусад үед нь би бараг гэртээээ л байж байдаг байлаа. Тэгэхээр чинь хүн том болно биздээ хэхэ. Мэдээж эндхийн хүнс манайхаас өөр, сахарын агууламж харьцангуй өндөр нь ч нөлөөлсөн. Хэлэх гээд байгаа санаа маань, би ер нь монголд нэг аяга хоол иддэг байж байгаад энд ирээд 3 аягаар иддэг болчихсон юм байхгүй шүү л гэх гэсийн хаха. Ажлаа хүлээлгэж өгснөөс яг 7 хоногийн дараа би наашаа ниссэн, ачаалал ихтэй ажил, завгүй амьдрал, шоу, караоке гээд бүгд огцом өөрчлөгдөөд, хичээлгүй үед идээд л, унтаад л, амраад л, байгаад байдаг байсан байх юм. Ямар олон ба вэ тэ. Эхний хагас жилийг би яг үнэндээ амралтанд ирсэн билүү гэж андуурахаар өнгөрөөв. Би ирээд, сарын дараа өвөө эмээ ирээд, би тэр 2-тоо эрхэлсээр, орой бүр өвөө бид 2 нэг нэг пиво эсвэл бүгдээрээ улаан дарс уудаг байсаар, улмаар Крисмас, Цагаан сар залгаад, хоол хийх дуртай идэх дуртай хүн чинь хурдан том болсоон. Алкохолны тогтмол хэрэглээ бас алдын байналээ шүү, жижигхэн болмоор байгаа хүмүүс бодно биз. Энэ жил бол хаширсан хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг болохоор тухай бүр арга хэмжээ аваад дажгүй сууж байна даа. За тэгээд туранхай байх нь бараг бүх л эмэгтэй хүний мөнхийн проблем юм гээ биздээ, гэхдээ байнаа, махлаг нь зохиод булцайгаад эгдүүтэй байдаг хүмүүс байна, харин би бол тэдгээр хүмүүсийн нэг биш гэдгээ мэдэж авсан. Дараагийн бичлэгээр дахин уулзатлаа баяртай ооё. 

1. Хармөөг | 2015-02-24 04:01:13
Блогоор зочилсонд баярлалаа. Германд байдаг юм уу ккк. Немц хэл сурах гэж байгаа хүнд гоё үг зааж өглөө дөө эххээх эс миа шайзэ эгаал гээд л явж өгье дөө байз. Мундаг байнашт нээрээ, сайхан хэв захиулж авчраад ул боовоо хийнэ гэдэг чинь, ер нь фб-н группууд жаахан утгаа алдаж дээ одоо ч кк. өөрийнхөө валл дээр зургаа постлож од болох л гоё байдымдөөө тэ
2. norovg | 2015-02-24 13:51:14
Амар байна уу, Хотол түмнээрээ сар шинэдээ сайхан шинэлвүү. Айл их хэсч алт мөнгө их цуглуулавуу турсан тухайгаа гоё бичжээ зассан ширээнийхээ зургыг оруулаарай харж кайф авмаар бна
3. tungaamnh | 2015-02-24 22:37:06
Harmoog- chamd bas bayrlalaa, bi chinii blogiig dandaa unshdag aa. Ih goy ug zaaj ugluu shuu

Norovg- amar bnaa! Zurgaa oruulna
 

Kommentare:

  1. сайн уу? угаасаа хоол өөрчлөгдөхөөр амархан томордог юм шиг байна лээ. би бас анх со-д ирээд хэдхэн сарын дотор 8кг томроод 2 размер том өмд өмсдөг болсон байсан шд. буцаад монголд очоод жилийн дотор хэвэндээ орж байсан

    AntwortenLöschen
  2. Sainuu? Olood orood irsen uu. Tiimee hool, orchin, uur amisgaliin uurchlult bolon udaan jiliin amidraliin hemnel ogtsom uurchlugdsun zereg buhd nuluulsun baih.

    AntwortenLöschen